Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХАА ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МЭДЭГДЛЭЭ E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна  “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр /2022.02.07/ Соёлын сайд Ч.Номинтой уулзалт хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны талаас дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, Аялал жуулчлалын төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Соёлын яамны бүрэлдэхүүнд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Мөнхбат, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёлын үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг, Сайдын зөвлөх Ё.Азжаргал нар оролцсон юм.

Уулзалтын эхэнд талууд салбар яамдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн Монгол орныг дэлхийд сурталчилах, цар тахлын дараах эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлд буюу Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд нягт холбоотой ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Дэлхийд Монгол Улсаа сурталчилахад нэгдсэн бодлого, ойлголт чухал байна гэдгийг талууд онцлоод, юуны түрүүнд ҮНДЭСНИЙ БРЭНД- ээ тодорхойлж, албан ёсоор зарлах ажилд анхаарал хандуулан ажиллахаар талууд санал солилцлоо.

Үндэсний брэндээ тодорхойлоход тухайн улс орны иргэдийн дотоод нэгдсэн ойлголт хамгийн чухал гэдгийг Соёлын сайд Ч.Номин онцлоод, одоо болон өмнө нь энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны ажлыг БОАЖ-ын сайд, албаны төлөөлөлд танилцуулан мэдээлэл солилцсон юм.

”Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн консепт, индексийн судалгаа”-г соёлын яамнаас танилцуулав. Мөн 2017 онд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдан ажиллаж байсан Үндэсний брэндийн зөвлөлийн ажлын албаны дарга Б.Батгэрэл энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн судалгаа, эрдэмтдийн байр суурийг танилцууллаа.

Үүний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Соёлын яам болон бусад яам, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллана. Эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлийн салбараа хөгжүүлэхэд Соёлын яам өөрсдийн өв соёл, нүүдлийн зан заншилд тулгуурласан соёлын аялал жуулчлал болон ижил агуулга бүхий сурталчилгаа, соёлын дурсгалт зүйл, аялал жуулчлалын төв зэргийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлоготой хослуулан ажиллаж байгаад нэн таатай байна гээд, жуулчдын ихээр зорчдог маршрутын дагуу “нэг стандарт” бүхий аялал жуулчлалын төвүүд, отог цэгүүдийг бий болгох шаардлагатай гэв.

Цаашид Аялал жуулчлалын салбараа бодитоор хөгжүүлэх эхний алхам бол соёлын аялал жуулчлалд тулгуурлан чиг үүргийн яамдууд нэгдсэн ойлголтоор бодлогоо тодорхойлж, хамтран ажиллах нь чухал” гэж уулзалтын төгсгөлд онцлов.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хийхээс урьтаж, Үндэсний нэгдмэл үнэт зүйлд суурилсан “Үндэсний брэнд”-ээ тодорхойлох ажлаа эрчимжүүлэхэд талууд нягт уялдаа холбоотой ажиллахаар санал нэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан