Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Ахлах ахлагч Р.Оргилсайхан “Шилдэг зүтгэлтэн”-ээр шалгарч, шагналаа гардан авлаа

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын усчин-аврагч, ахлах ахлагч Р.Оргилсайхан нь 2021 оны үхэр жилийн аймгийн  “Шилдэг зүтгэлтэн”-ээр шалгарч, шагналаа гардан авлаа.

Ахлах ахлагч Р.Оргилсайхан нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд ой хээрийн  түймрийн 153 удаагийн дуудлагаар 725 хоног, хүн малын гоц халдварт өвчний үеийн голомт, харуул хамгаалалт, хорио цээрийн дэглэм сахиулах ажилд 50 удаа 510 хоног, техникийн гаралтай осолд 18, үер, усны  дуудлагаар 200 гаруй удаа үүрэг гүйцэтгэж 400 гаруй хүний амь насыг авран хамгаалсан.

Мөн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 34 гэр, 56 хашаа саравч, 9767 гаруй мал сүргийг ой, хээр, үер, усны аюулаас хамгаалж, 56 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан шилдэг алба хаагчдын нэг юм гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан