Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
“Нийслэл хүрээ 110” үзэсгэлэнг нээж, “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг олны хүртээл болголоо

Нийслэл Улаанбаатар хотын үндэс суурь болсон Нийслэл хүрээг Монгол Улс сэргэн мандсан даруйд буюу  тодруулбал 1912 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Богд хаан зарлиг буулгаж, нийслэл хот болгон зарлан тунхагласны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдал хуульчлагдсан баталгаажсаны түүхт ойг тохиолдуулан НЗДТГ,  Нийслэлийн Архивын газар, Улаанбаатар хотын музей хамтран “Нийслэл Хүрээ 110” үзэсгэлэн гаргаж, Монголын Үндэсний музейн байранд өнөөдөр нээлтээ хийлээ.

1639 оноос хойш монголчуудын оюун санааны төв болон хөгжиж ирсэн Их Хүрээг Монгол Улсын нийслэл хот болгон, 110 жилийн өмнө буюу 1912 онд Нийслэл хүрээ хэмээн нэрийдсэн бол 1924 оны сүүлчээр хуралдсан Улсын анхдугаар Их хурлаас Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэл хот болохыг дахин баталж, нэрийг нь Улаанбаатар хэмээн өөрчилсөн байдаг.

Нийслэл хүрээг Монгол Улсын нийслэлээр тунхагласны 110 жилийн ойг тохиолдуулан архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэнг гаргаад зогсохгүй  “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлгийг нийтийн хүртээл болгож буй юм.  Монгол Улсын нийслэлийн түүхийг олон нийтэд сурталчлан таниулж, нийслэлийн иргэдийн үнэт зүйл, бахархлыг бэхжүүлэх, цаашлаад монголчуудын үндэсний ижилслийг бүтээхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулж буй үзэсгэлэнг танхимаар үзэхийн сацуу цахимаар танилцах боломжтойгоороо онцлог юм. Үзэсгэлэн гаргаж, нэвтрүүлэг бүтээхэд  Архивын Ерөнхий газар, МУИС, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Богд хааны ордон музей, Норвегийн Хаант Улсын Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музей болон хувь цуглуулагчид зэрэг гадаад, дотоодын байгууллага, хамт олон, сайхан сэтгэлт хүмүүс дэмжин тусалж, хамтран ажиллажээ.

“Нийслэл Хүрээ 110” архивын баримт, эд өлөг, гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.  “Зарлигаар тогтоосон нийслэл” түүхэн баримтат нэвтрүүлэг өнөөдрөөс эхлэн үндэсний хэмжээний өргөн нэвтрүүлгийн сувгууд, цахим сүлжээгээр үзэгчдэд хүрэх юм.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан