Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
 “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар хэлэлцлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар (2022.02.09) хэлэлцлээ.

Тус уулзалтад “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, дэд ерөнхийлөгч Д.Амгаланбат, “Улаанбаатар аялал жуулчлалын холбоо”-ны тэргүүн Ё.Бадрал, “Монголын зочид буудлуудын холбоо”-ны тэргүүн С.Мөнхбат, МҮХАҮТ-ын дэргэдэх “Аялал жуулчлалын зөвлөл”-ийн дарга Б.Барсболд, Нийслэлийн АЖГ-ын дарга Д.Батсүх, Аялал жуулчлалыг хөгжүүлэх төвийн захирал С.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны АЖБЗГ-ын ахлах мэргэжилтэн Н.Болормаа нар оролцлоо.

Уулзалтаар хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын түвшинд тавьж шийдвэрлүүлэх, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын чиглэл, дарааллыг гаргасан юм.

Уг асуудлаар БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ болон Засгийн газрын түвшинд танилцуулж, гарсан шийдвэрүүдийг эргэн танилцуулах болно.

Мэргэжлийн холбоод “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-ндөө 3 томоохон судалгаа хийж буй юм.

Үүнд

1. Аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлд 160 гаруй орон аялал жуулчлалыг сэргээх хөтөлбөр гарган ажиллаж буй. Үүний 50 орчим улс, орны төлөвлөгөө, судалгааны ажлуудад харьцуулалт, судалгаа,

2. Цар тахлын нөлөөгөөр хямралд өртөөд буй дотоодын аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, ресторан, зочид буудал гэсэн салбаруудын 200 гаруй ААН-үүдэд хямрал хэрхэн туссаныг түүвэр судалгаа,

3. Цаашид ямар шуурхай стратеги хэрэгжүүлж салбарыг сэргээх вэ гэсэн чиглэлд 30 орчим аялал жуулчлалын салбарын экспертүүдийн дунд түүвэр ярилцлага, судалгаа хийж байна.

Урьдчилсан судалгаагаар зөвхөн жуулчид хүлээж авдаг /2020-2021 онд дотоодод/

· Тур операторуудын орлого 80 хувь буурч, ажиллах хүч нь 78 хувь хумигдсан.

· Зочид буудлуудын орлого 63 хувь буурч, хүний нөөц нь 25 хувь хумигдсан.

· Жуулчны баазын орлого 84 хувь буурч, ажлын байр 65 хувь хумигдсан.

· Ресторануудын орлого, хүний нөөц нь 50:50 хувь хумигдсан.

Иймээс дээрх гурван судалгаа, баримт нотолгоонд үндэслэн 8 стратегийн 40 гаруй чиглэлд аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулсан байна.

Тодруулбал:

1. Эрүүл, аюулгүй үйлчилгээ - Шинэ хэвийн байдалд нийцсэн эрүүл, аюулгүй, жуулчны итгэл төрүүлэхүйц үйлчилгээг хангах,

2. Тээврийн салбар - Зорчигч тээврийн өрсөлдөхүйц, таатай нөхцөлийг бүрдүүлэх,

3. Хүний нөөцийн бодлого - Салбарын хүний нөөцийг дахин бүрдүүлэх, чадавхижуулах,

4. Хувийн хэвшлийн дэмжлэг - Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх, сэргээхэд төрөөс дэмжлэг үзүүлэх,

5. Үйлчилгээний дэд бүтэц - Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах,

6. Зах зээл, маркетинг - Гадаад сурталчилгаа, маркетингийн үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж жуулчны эрэлтийг нэмэгдүүлэх,

7. Хууль, эрх зүйн шинэчлэл - Аялал жуулчлалын салбарын эрхзүйн орчинг сайжруулах Аялал жуулчлалын тогтвортой хөгжил,

8. Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн чиглэл багтаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан