Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцлоо

Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцох хэлэлцүүлэг өнөөдөр болж, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид, арилжааны банкнууд, барилгын компанийн төлөөлөл болсон  60 гаруй хүн оролцлоо. Энэхүү төслийг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх бөгөөд сэргээгдэх эрчим хүч ашигласан, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон 10 мянган айлын орон сууц бүхий эко хорооллыг барьж байгуулах юм.  Төслийн танилцуулга уулзалтад Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар оролцсон юм. 

Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг 2022-2027 оны хооронд зургаан жилийн хугацаанд таван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын зургаан шинэ дэд төвд нийт 100 га талбайд барьж байгуулах орлогод нийцсэн, ногоон орон сууцны эко-хорооллын эхний үе шат Баянхошуу болон Сэлбэ дэд төвд хэрэгжинэ.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангах, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг багасгах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дэд төвийн иргэдэд үзүүлэх нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн төсөлд хамрагдах иргэдийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулж, дэд төвүүдэд ажлын байр олноороо бий болох зэрэг ач холбогдолтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан