Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан боллоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2022.02.15) болж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэдээлэлтэй танилцаж, холбогдох бусад мэргэжлийн байгууллагууд болон дүүргүүдийн удирдлагын саналыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон дүүргүүдийн нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоожээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Түргэн, Тайн, Жаргалант, Ташгай, Нүхтийн задгай, Хүрхрээ, Хүрэлтогоот зэрэг амнуудын хил заагийг тус тусынхаа газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тэмдэглэж, түүгээрээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэж ирсэн нь маргаан дагуулсаар байна.

Тиймээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг нягтлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбилцолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулж ажиллажээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглаж байгаа хилийн зааг нь нийт 42271.24 га бөгөөд хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр 41423.4 га гэж тооцсон байна. Үүнээс 226.6 га талбайн зөрүү гараад байгаа юм.

Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийн тодруулж, хэмжилт хийсэн хилийн заагийн 25 эргэлтийн цэгийн солбицлын мэдээллийг нягтлан хэлэлцэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг 1997 онд баталсан. 1994 оноос хойш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч өнөөгийн газрын харилцааны менежмент, бодлогыг тодорхойлоход хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс хууль эрх зүйн орчинг шинэчилж, орон нутгийн эрх хэмжээг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газарт үүссэн суурьшлын бүсийн асуудлыг цэгцлэх, мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоог хэлбэрэлтгүй тогтоох шаардлагатайг ажлын хэсгийн гишүүд онцоллоо.

Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд эрх зүйн орчинг шинэчлэх шаардлагатай нь харагдаж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгнө.

Мөн тусгай хамгаалалттай бүсэд суурьшлын бүс нэмж үүсгэхгүй байх, дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоох, нэгдсэн стандарт нормыг тогтоох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх асуудлыг ажлын хэсгийн санал, дүгнэлтдээ нарийвчлан тусгана гэдгээ ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэллээ.

Ажлын хэсгийн гишүүд өнгөрөгч долоо хоногт Богдхан уулын дархан цаазат газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын  нөхцөл байдалтай танилцаж, ажилласан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан