Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Япон улсын хөрөнгө оруулалтаар метротой болно
одоо метрогүй бол хот биш юм шиг оволзож байгаад барьсны дараа сайн ажлаад эхэлбэл муусайн японууд биднийг шулж байна үнэ төлбөргүй явах ёстой гэж эхэлнэ. тааруухан ажилбал муу гадаадынхан биднийг дээрэлхэж будсан хуучин юм аа шахсан байна гээд эхэлнэ. монголд юм хийсэн хүн хэл аманд өртдөг. гудамжинд согтуу ард түмэн эх орон гээд орилоод зогсож байгаа нь эх орон ч тэмцэгч болдог
Нийслэлд метро 2025-2030оны үеэс л хэрэг болнодоо. Түүнээс өнөөдөр сая гаранхан хүн амтай манайд ахадсан төсөл үүний оронд авто замынхаа сүлжээг давхар замтай болгох тал дээр анхааралаа илүү хандуулбал дээргүй юу
Улаанбаатар хотод удахгүй метро сүлжилдэн иргэд авто замын түгжрэл хэмээх толгойн өвчнөөсөө салах нь. Судалгааны ажил ямар шатандаа явааг Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас тодрууллаа.

-Метро байгуулах ажлын явц хэр байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл метро байгуулах ажлыг түргэвчлүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийг метротой болгох судалгааны ажил Япон улсын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Энэ ажил ирэх оны гуравдугаар сард дуусна.
-Метро байгуулахад хөрөнгийн асуудал хэцүү байна гэсэн. Санхүүжилтийг хэрхэн шийдэж байна вэ?
-2010 онд ТЭЗҮ-ийг нь боловсруулсны дараа хөрөнгөө хэрхэн босгох, механизм нь ямар байх талаар судалгаа хийж эхэлсэн. “Жайка” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2011-2013 онд гэж хийсэн. Үүний дагуу өнөөдөр судалгааны ажил ид өрнөж байна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр 4.5 тэрбум ам. доллар хэрэгтэй гэж үзсэн. Гэхдээ улс дангаараа даахад хүндрэлтэй тул хувийн хэвшилтэй хамтран ажиллах талаар судалж байгаа.
-Энэ ТЭЗҮ нь хэр сайн болсон гэж үзэв?
-Урьдчилсан ТЭЗҮ-ээр хотын төвд газар доогуур буюу далд хэлбэрээр харин захаараа ил байхаар төлөвлөсөн. Хэрэв дэд бүтэц замыг нь улсаас хөрөнгө гаргаад хийвэл, хувийн хэвшлийнхэн байгуулчихна.
-Метроноос гадна Засаг дарга “Raildus” явуулах боломжийг судалж байна гэсэн?
-Энэ талаар УБТЗ-ын нэгдүгээр орлогч Домбровескийд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүсэлт гаргасан. Засаг даргын хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс УБТЗ-ын нэгдүгээр орлогч ОХУ-ын Транс маш холдинг компанид уламжилснаар уулзалтыг хоёр тал зохион байгуулсан. Богд уулын урдуур төмөр зам тавих стратеги гарсан тул Нийслэлийн бүс дэх төмөр замыг нийтийн тээвэрт ашиглах боломж гарна. Үүнийг нийслэлийн удирдлага ажил хэрэг болгох зорилго тавин ажиллаж байгаагийн эхлэл нь энэ. Одоо судалгааны ажил нь явж байгаа.

Ц.Элбэг
0 Сэтгэгдэл
зочин
Мётро баригдсанаар Улаанбаатар хот түгжрэлгүй болно гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй шүү хотын түгжрэл чухам юунаас болоод байгаа нь ойлгомжтой шүү дээ Хамгийн гол эь Улаанбаатар хот тэлж хөгжөөгүй дээр нь зам харилцааны хоцрогдол хамгийн их нөлөөлж байгаа гэж бодох юм Метро баригдсанаар тэгээд зорчих хүний урсгал нь хаана байгаам рейлбусын түүх давтагдах вий дээ Тэрний оронд гэр хороололын дахин төлөлвлөлтөндөө санхүүжүүлвэл дээр байхаа баатар даргаа
2015.03.04
2015.03.03
2013.02.24