Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай  захирамжийн хэрэгжилтийг заалт  бүрээр сайтар хангахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өгөв.

 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хүрээнд:

-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, 

-Нийслэлийн Засаг даргын 2022 оны Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавих, 

Коронавируст /ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд:

-2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын "Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах,

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах,022.02

Цаг үеийн асуудлын хүрээнд:

-Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээхийг үүрэг болгов.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан