Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Төслийн хүрээнд долоон фургон, 22 нэр төрлийн 575 техник, тоног төхөөрөмж гардуулав

“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ТӨСӨЛ” нь 2015 оноос хойш манай улсад хэрэгжиж буй юм. Тус төсөл нь 2027 он хүртэл үргэлжлэнэ. Өнөөдөр эл төслийн хүрээнд буюу тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн 7 фургон автомашин болон төслийн хүрээнд баригдсан 55 барилгад 22 нэр төрлийн 575 техник, тоног төхөөрөмж зэргийг гардуулан өглөө.

Энэхүү арга хэмжээд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э. Баттулга болон БОАЖЯ-ны албаны бусад төлөөлөл, мөн ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Й. Розенберг, Германы Сэргээн босголт, зээлийн KfW банкны Монгол дахь салбарын захирал М.Зумзер нар оролцлоо.

Мөн эл арга хэмжээг нээж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр “Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд төслийн санхүүжилтийг олгож буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар болон Германы сэргээн босголтын зээлийн банканд БОАЖ-ын сайд талархал илэрхийлье” гэв.

Мөн хэрэгжүүлэгч тал болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгалалтын захиргаанд төслөө амжилттай хэрэгжүүлэн Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэн цогц байдлаар хөгжүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих үйл хэрэгт амжилт хүсэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан