Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно Голомт банк Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЖ АЖИЛЛАХАА ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МЭДЭГДЛЭЭ E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна  “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
Б.Бат-Эрдэнэ:Энэ өдөр дарга нарыг сонсдог бус, байгаль хамгаалагчдаа сонсдог өдөр байгаасай гэж хүсэж байна

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Бид байгаль хамгаалагчид" үндэсний чуулганы үеэр ийн үг хэллээ.

“Бид байгаль хамгаалагчид үндэсний чуулганд албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 1016 байгаль хамгаалагчдыг төлөөлөн хүрэлцэн ирсэн 21 аймаг, 121 тусгай хамгаалалттай газрын 220 гаруй байгаль хамгаалагчид, БОАЖГ, Хамгаалалтын захиргааны удирдлагууд, үе үеийн байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, байгаль орчны олон улсын төсөл, ТББ-ын төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Юуны өмнө байгаль орчны салбарын анхан шатны үүргийг гүйцэтгэгч байгаль хамгаалагч нарын нийгмийн бүхий л асуудалд анхаарал хандуулан бидэнтэй хамтран ажиллаж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд А.Ариунзаяа, ХНХ-ын яамны төлөөлөлд байгаль хамгаалагчдын өмнөөс талархал илэрхийлье.

Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилгоор Монгол Улсын байгаль орчны анхан шатны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг дүгнэдэг шалгуурт үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолт, зэрэг, дэвийн онцлог, ялгарлыг тодорхойлох, ажлын байрыг аюулгүй эрсдэлгүй байлгах эрхзүйн орчныг шинэчлэх шаардлага тулгарч энэхүү чуулганаар өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь хэлэлцэж шийдлийг хамтдаа олох болно.

Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж байна.

Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажил мэргэжлийн ахин дэвших боломж, гэр бүлийн амьжиргаа, хүүхдийн сурах нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн бусад салбар байгаль хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх хүртэлх бүхий л талыг хамруулсан БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН төслийг боловсруулж байна. Тус хөгжлийн хөтөлбөрийг ХНХ-ын сайдтай хамтран батлан хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа болно.

Байгаль хамгаалагчийн ангилал, зэрэглэл, нийгмийн баталгааг дээшлүүлэх үндэслэлийг боловсруулах зорилгоор ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнөхцөл байдал, хэрэгцээт байдлын судалгааг бүсчлэн хийж, сайжруулах хууль зүйн үндэслэл боловсруулах ажлыг нийгмийн зөвлөх баг Монголын байгаль хамгаалагчдын холбоотой хамтран хийж ажиллаж байна.

Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцахдаа ажиглах, судлах, иргэдийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх, хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг бол одооноос тэдний үүрэг хөтөч буюу байгаль, соёл, түүхийн тайлбарлагч түүнчлэн ногоон хөгжлийг бий болгодог зан үйл, дадлыг сурталчлах шинэ үүрэг нэмэгдэж байна.

Тиймээ бид хүнээ бодох цаг нь болсон. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн дадлыг бий болгох, хариуцлагатай аялал жуулчлалд анхан шатны тайлбар, чиглэлийг өгдөг, анхдагч экосистемийн тэнцвэрийг хангахад байгаль хамгаалагч ТА бүхний үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, ажил мэргэжлээрээ бахархан түүчээлдэг байх нөхцөлийг бүхий л талаас бүрдүүлэхэд шаардлагатай шийдвэрийг гаргаж, зохион байгуулалтыг ханган ажиллах болно”.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан