Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өглөө

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж  байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

  Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нарын албаны хүмүүс оролцсон юм.

Төслийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зорилгоор эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Ниссан Патрол” маркийн 7 автомашиныг гардуулан өглөө.

Эдгээр автомашинууд нь хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх техник хэрэгслээр тоноглогдсон бөгөөд төв, орон нутгийн ялангуяа өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд коронавируст халдварын эмчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Түүнчлэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд цаг алдалгүй түргэн шуурхай хүрэлцэн очиж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, осолдож, бэртэж гэмтсэн иргэдийн амь насыг аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан