Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө Монголын иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026.09.21: Цахилгаан хязгаарлах хуваарь
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 37,9 км хатуу хучилттай авто зам баригдана

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар баригдах 37,9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт 2022 оны гуравдугаар сарын 4-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.

Тус нээлтийн арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэсайхан, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн зохицуулагч П.Түвшинжаргал нар оролцов.

Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

Төслийн хүрээнд,

Хөвсгөл нуурын байгаль цогцолборт газарт 2022-2023 онд "Хатгалын төв замыг Хатгал,

Жанхай, Тойлогт чиглэлийн авто застай холбох 2 км хатуу хучилттай авто зам,

Мөн энэ чиглэлийн 30,4 км хатуу хучилттай авто зам

Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай зам,

Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол,

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аялалын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

Эдгээрээс 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулна.

Төслөөр хийгдэх эдгээр авто замуудын зураг төслүүдийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөн цэвдгийг хөндөхгүй байх, түүнийг хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй бөгөөд Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн авто замйн төсгөлийн 4.1км т хамгаалалтын шийдэл болох замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй байх зориулалтаар гео-нэхмэл болон гео торлог хязгаарлагчийг төлөвлөжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан