Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр есөн үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал,
- Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах.
- Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх.
- Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
- Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох.
- Ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
- Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулж, автобусны буудлуудыг таглаж зогссон жолооч нарт хариуцлага тооцох, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг журамлах, торгох, оноо хасах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга, нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1008 дугаар захирамжийн дагуу Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
0 Сэтгэгдэл























