Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарь гарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарийг танилцууллаа. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва нар сар бүрийн эхний долоо хоногт иргэдтэй уулзана. Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар нар сар бүрийн хоёр дахь долоо хоногт иргэдтэй уулзах юм. Мөн Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр нар сар бүрийн гурав дахь долоо хоногт, Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд нар сар бүрийн дөрөв дэх долоо хоногт иргэдтэй уулзахаар хуваарь гаргажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан