Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 болон АИ-95 автобензиний 32 хоногийн нөөцтэй байна

Гуравдугаар сарын 4-өөс 10-ны өдрүүдэд авто замаар 1666 чингэлэг, төмөр замаар 600 чингэлэг нийт оны эхнээс 1,602.7 мян.тн нүүрс, авто замаар 160 чингэлэг, төмөр замаар 314 чингэлэг буюу оны эхнээс 261.8 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 28, төмөр замаар 1136 чингэлэг буюу оны эхнээс нийт 449.4 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.
Харин Төв банк оны эхнээс энэ сарын 10-ны байдлаар 2,646.8 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 8.6 хувиар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар нийт 164,191 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,998 тн, АИ-92 автобензин 50,427 тн, АИ-95 автобензин 3,339 тн, ДТ 95,896 тн байгаа ба АИ-92 автобензиний 38, АИ-95 автобензиний 40 хоногийн, А-80 автобензиний 72, ДТ-ний 35 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,294 тн буюу АИ-92 болон АИ-95 автобензиний тус тус 32, ДТ-ний 41 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 337.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 7.1 мян.тн, АИ-92 автобензин 128 мян.тн, АИ-95/98 автобензин 4.2 мян.тн, ДТ 165.9 мян.тн, онгоцны түлш 5.4 мян.тн, бусад 26.8 мян.тн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан