Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлье

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 25% нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.83 шоо.км  байна.

 Жишээлбэл Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Халх голын сав  газруудын   65-85%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.31 шоо.км  бол  Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Идэр, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч, Хөвсгөл нуур, Эг  зэрэг  голуудын  савын 20-40% орчим нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.27 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан  голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул:

– Том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх,

-Гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох,

-Амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийж, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан