Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Н.Тэмүүлэн: Улсын Ерөнхий прокурорыг шалгаж байгаа гэх мэдээлэл худал

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулга авав. 

-АТГ өнгөрсөн долоо хоногт 16 объектод нэгжлэг хийсэн байна. Энэ объектууд нь Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой юу?

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 4 хэрэгт 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Үүн дотор Хөгжлийн банктай холбоотой хэрэгт хамааралтай объект байгаа. Хөгжлийн банкны асуудлыг шалгахаар мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа тухай өмнө нь мэдэгдсэн. Энэ ажлын хэсэг ажлаа эрчимтэй хийж байгаа. Мөрдөгч хэргийн нотлох эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт, эд зүйл байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэхээр прокурорын зөвшөөрлийг үндэслэн нэгжлэг хийдэг.

АТГ байцаан шйтгэх ажиллагаатай холбоотой олон нийтэд өгч болох мэдээлэл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлүүлэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг, прокурор, шүүхэд шилжүүлсэн хэргийн тоон мэдээллийг өгдөг. Харин гэмт үйлдэл, мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, явц, тогтоогдсон нөхцөл байдал буюу үр дүнг нууцлахыг хуулиар тогтоосон байдаг. Ийм учраас нэгжлэгийн явцад ямар баримт олдсон, нуугдмал ямар эд хөрөнгийг илрүүлэн битүүмжилсэн гэх зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.  

-МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг шалгаж байгаа гэдэг нь үнэн үү? Баривчилсан тухай мэдээлэл яваад байна.

-Уг албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа нь үнэн. Баривчлаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, гадуур шалгаж байгаа.

-Цахим мэдээллийн орчинд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бусдаас 2 сая ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан боловч АТГ шалгаагүй нуусан гэх мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Энэ бол бодит бус, худал ташаа мэдээлэл байна. АТГ-т одоогоор Улсын Ерөнхий прокурортой холбоотой шалгагдаж байгаа асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа заавал явагдах ёстой. АТГ-ын хувьд үйлдэл дээр нь бариад шалгахгүй орхисон, орхигдуулсан ямар ч асуудал байхгүй. Түүхэндээ ийм зүйл байгаагүй.

Иргэд ямар нэгэн мэдээллийг аливаа хэлбэрээр олон нийтэд мэдээлэхдээ мэдээллийн эх сурвалжийг сайтар нягталж үзэх шаардлагатай байна. Ингээгүйн улмаас нийгэмд шүгэл үлээх бус нөгөө талаараа Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж болзошгүй нөхцөл байдал үүсдэг гэдгийг анхааруулж хэлье.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан