Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээг цаашид ЭМЯ, ХӨСҮТ гардан хариуцна

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг цаашид ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шийдвэр гаргалаа.

Ингэхдээ үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгосон юм.

Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн нэг гол асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай байв.

БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд буйн зэрэгцээ ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн тус 2 улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж буйг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга Д.Уранзаяа мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэх асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж. Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж буй бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсныг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун танилцуулав. Малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан