Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 60 хувьд хүргэнэ

Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин "Байгальд ээлтэй цахилгаан автобус оруулж ирэх тооцоо, судалгааг хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажиллалаа. Нийтийн тээврээс энэ жилдээ 569 автобус хасагдахаар байгаа. 2022-2024 оны хэмжээнд энэ тоо 1063-т хүрнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээвэрт 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа. Нийтийн тээврийн газраас цахилгаан автобусны  угсраа, давхар, их багтаамжийн, дунд оврын автобус гэсэн дөрвөн чиглэлээр техник үзүүлэлтийг гаргаад байна. 

Цахилгаан автобус нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг бэлэн болгох шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд, алслагдсан цэгүүд дээр цэнэглэгч байршуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг тооцож байгаа.  Энэ жилийн хувьд 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.

Цаашдаа нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өдөр тутамд 124 чиглэлд 1432 автобус үйлчилгээнд гарч байж иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлнэ гэсэн дүгнэлтийг гаргажээ.  Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2022 онд 60 хувьд, 2023 онд 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан