Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
“D-PARLIAMENT” апликэйшн

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан байдаг. Энэ эрх мэдлээ өөрийгөө төлөөлүүлж сонгосон УИХ түүний гишүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ хэмээн тодотгожээ.  Үндсэн хуулийн 3.1 дэх дээрх заалт амилж, D-PARLIAMENT” апликэйшн,   D.PARLIAMENT.MN сайт хэрэглээнд нэвтэрлээ. Сонирхсон хэн бүхэн энэ системээр дамжуулан засаглах эрхээ эдлэх боломжийг нээж өгч байгаа юм байна.  Энэ Улсын Их Хурал 2019-2024 онд Хууль боловсруулах, хэлэлцэх шатанд иргэдийн оролцоог хангах зорилгоор цахим парламент болох гол стратегийг боловсруулжээ.   Иргэд, олон нийтийн саналыг хуулийн төсөлд тусгах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх, хүсэлт гомдлыг нь хүлээн авах, сонгогчдод  парламент бүрэн нээлттэй байх гэсэн  үндсэн 4 функцтэй “D-PARLIAMENT” апликэйшн,   D.PARLIAMENT.MN сайт  өнөөдөр  нээлтээ хийлээ.

 

Энэхүү цахим системд УИХ-д өргөн баригдсан хуулийн төслүүд байршина.

Иргэн та “D-PARLIAMENT” апликэйшн эсвэл аль ч төрлийн компьютероос D.PARLIAMENT.MN сайтад нэвтэрч хуулийн төслүүдэд саналаа өгөхөөс гадна,  нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн иргэн таны гаргасан санал олны дэмжлэгийг авч тоон хэмжээст хүрснээр тухайн асуудлыг УИХ заавал хэлэлцэн шийдвэрлэх үүрэг хүлээж байна.   

Иргэн таны саналыг онлайнаар хүлээн авах учраас интернет холбогдсон бүхий л газруудаас нээлттэйгээр оролцож  болох юм. Ийнхүү сонгогчид өөрсдийгөө шууд төлөөлөн саналаа өгөх эрх нь нээгдсэнээр сонгодог утгаараа иргэдийн оролцоотой ардчилсан парламентын тогтолцоо бэхжинэ хэмээн УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар онцоллоо.   

Иргэд өөрсдийн сонгосон төлөөлөлдөө шаардлага тавихын зэрэгцээ,  төрийн эрх барьж хууль тогтоох үйлсэд оролцох боломжийг энэ апликэйшнээр дамжуулан олгож байгаа юм. Нээлтийн арга хэмжээнд оролцсон төлөөлөгчид уг цахим платформын  ач холбогдлыг ингэж харж байна.


Парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдтэйгээ чатботоор харилцан холбогдож, хууль тогтоох үйл явц иргэдийн гарт, ийнхүү гар утсан дээр нь очиж байгаа нь энэ юм. D.PARLIAMENT.MN, D-PARLIAMENT” апликэйшн нь хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог цахим хэлбэр төдийхнөөр хангагддаг байдлыг засаж, онлайн системээр дамжуулан ард түмэн засаглах эрхээ эдлэх боломж ийнхүү нээгдэж байна.

Цахим парламент болох зорилтын хүрээнд өнгөрсөн хугацаанд УИХ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төслүүдийг батлаад байна.   

2 Сэтгэгдэл
Юуны өмнө төрийг хөгжүүлэх цогц стратеги батлах хэрэгтэй: http://strategy.rf.gd
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10