Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх горимын санал гаргалаа

УИХ-ын чуулганы Баасан гарагийн ээлжит нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимын санал гаргалаа. Тэрбээр “Төв талбайд жагссан залуус НӨАТ-ыг багасгах тухай шаардлага тавьсан. НӨАТ бол бүртгэлийн татвар. Аливаа худалдаа үйлчилгээг бүртгэх зорилготой. Гэвч энэ өнөөдөр зорилгоосоо хэтрээд, эдийн засаг хүндрэлтэй үед компаниуд ашиг орлого, эргэлтийн хөрөнгө бага байхад арван хувийн татвар авч байна. Нийгмийн даатгалын шимтгэл ч ялгаагүй. Тиймээс хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ын татварыг таван хувь, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.

Өнөөдөр 130 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 80 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газар НӨАТ-ын татварыг таван хувь болговол орлого буурна гэсэн. Гэхдээ тийм зүйл болохгүй. Учир нь НӨАТ-ыг таван хувь болговол үлдсэн 50 мянган ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ” гэлээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10