Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтод 150 тэрбум төгрөг зарцуулна

Энэ сарын 16-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгох асуудлаар хэлэлцэж төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргасан. 

Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт хэзээнээс хэрэгжих вэ гэдэг асуултад Сангийн сайд Б.Жавхлан “НДШ-ийн буцаан олголт төсвийн тодотгол өргөн баригдсаны дараа тодотгол батлагдмагц буюу тавдугаар сараас эхэлнэ” хэмээн хариулсан. 

2021 оны жилийн эцсийн байдлаар манай улсын 1,2 сая ажиллах хүчний 70 гаруй хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. Төсвийн тодотголд 1 сая төгрөгийн цалин түүнтэй тэнцэх орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь 50 хувийн буцаан олголтод хамрагдана. Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтод 150 тэрбум төгрөг зарцуулах юм. 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан