Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Ерөнхий сайд шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн цалинг нэмэхгүй гэжээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022-4-26) хуралдаанд Засгийн газрын гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны чиг үүрэгт хамаарах төрийн байгууллагуудын удирдлагууд оролцон 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссыг төсвөөс хасах тухай асуудлыг тусгасан талаар хэлэлцэв. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны төсвийг Сангийн яам дураараа хасаж, хууль зөрчиж байна. Үүнийг хасуулахгүй. УИХ-аас Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулж шүүхийн захиргааны ажилтнууд, шүүгчийн туслахуудын цалинг нэмэгдүүлэхээр болж, шаардлагатай хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Гэтэл тавдугаар сар хүртэл эдгээр хүмүүсийн цалинг нэмээгүй байна. А.Ариунзаяа сайд нэгдсэн журмаар олгож эхэлнэ гээд хууль хэрэгжүүлэхгүй байна. Ямар үндэслэлээр та хууль хэрэгжүүлэхгүй байна вэ" гэдгийг Хөдөлмөр ниийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас лавлан асуув.  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Бид Засгийн газарт энэ асуудлыг оруулсан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг буцаасан. Яагаад буцаасан гэхээр цалин хөлсний бодлого нэгдсэн байх ёстой. Хоёрдугаарт, шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн цалинг хууль гаргаад ТЗ 5 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ, ТЗ 6 түвшинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг заалтаар нэмсэн. Тэгвэл хууль гаргаад өөртөө цалин нэмэх нь шударга явдал уу. Аливаа хуулиар аль нэг салбар өөртөө давуу байдал үүсгэдэг явдлыг зогсоох нь зүйтэй гэж үзсэн. УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл хамтарч төрийн албаны ангилал, зэрэглэлийг эргэн харах нь зүйтэй гэдэг байдлаар ажлын хэсэг ажиллаж байна" хэмээн хариулав. 

 

 
image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10