Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал товлосон цагаасаа хоцорч эхэллээ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр 10:30 цагт товлогдсон боловч ирц бүрдэхгүй байсаар сая 12:20 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн Банктай холбоотой асуудлыг шалгах явцад дээрх нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан. Уг саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн билээ.
Тус дэд хороонд парламентад хамгийн олон сонгогдсон таван гишүүн харьяалагддаг. Н.Энхболд даргатай тус дэд хорооны гишүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарын гишүүд багтдаг ажээ. Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхдээ нэг нэгээр нь оруулж, асуудлыг хэлэлцэх юм. Энэ дагуу Н.Алтанхуяг гишүүн хамгийн эхэнд дэд хорооны хуралдаанд оролцож байна.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10