Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийнэ

Эрчим хүчний салбарын компаниудын хувьчлалтай холбоотой асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдөв. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Төсвийн дагалдах хуулиудад төрийн өмчийн хувьчлалын асуудал багтаж байгаа. Энэ хувьчлалаас эрчим хүчний компаниудыг хасъя гэсэн санал оруулсан. Ер нь бол олон нийтэд нээлттэй гэдэг гоё нэртэй. Иргэдийн амьдрал хүнд байхад яаж худалдаж авах вэ дээ. Тав хүртэлх хувийг нь нэг хүн авч болно.Тэгэхээр 34 хувийг зургаа, долоон гэр бүлийн гишүүд өөрсдийн нэр дээр авчихад нэг гэр бүлийнх болно. 20, 30 компанитай хүмүүс бол өөрийн зургаа, долоон компанийн төлөөллөө явуулаад л өөрийнх болгох юм байна. Дараа нь төрийн өмчийн ажилтанд хахууль өгөөд л захирлыг нь тавина. Ийм тохиолдол манай улсад байгаа. Ингээд тухайн компанийн мэдэлд эрчим хүчний компаниуд очно. Эрчим хүчний салбар ашиггүй ажиллаж байна гэдэг. Үнийг нь барьсан шүү дээ. Нөгөө талаар хувьчлал дотор хууль зөрчсөн зүйлүүд байна. Эх үүсвэр, дамжуулах шугамын асуудал байгаа юм. Дамжуулах шугам төрийн мэдэлд байна гэсэн хуультай. Гэтэл явж л байгаа. Уг нь бол ажлын хэсэг дээр эрчим хүчний компаниудыг хувьчлах тухай асуудлыг хассан ч Байнгын хорооны хуралдаан дээр энэ санал унасан.

Сангийн сайд Б.Жавхлан "Гурван чиглэлээр төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газраас сүүлийн жил гаруй хугацаанд судалгаа хийж байна. Засаглалыг сайжруулах үүднээс 66-аас доошгүй хувьд нь төр хяналт тавиад 34 хүртэлх хувийг нь нээлттэй хувьцаат компани болгох замаар дотоодын биржээр гаргах бүтцийн өөрчлөлт хийе гэж байгаа. Үүнийг дахин дахин ярих юм бол хэзээ ч бүтцийн өөрчлөлт хийж чадахгүй. Бүгд амжилттай болох нь эргэлзээтэй. Амжилтгүй боллоо ч гэсэн хувьцаат компани болох бэлтгэл ажил нь тухайн компанийг шалгалтад оруулж, юу нь болж, болохгүй байгааг ил болгодог. Гэхдээ ихэнх компанид амжилттай хувьцаат компани болно гэдэгт итгэлтэй байна. Эрчим хүчний салбарын хувьд Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас бусад эрчим хүчний компаниудыг хувьчилна" гэдгийг хэлэв

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10