Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Н.Энхболд: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг ямар шалтгаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн талаар Тус дэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Гишүүн тус бүрээр асуудлыг 100 хувийн ирцтэйгээр хэлэлцлээ. Нэмж ирүүлсэн тодруулга, гишүүдийн өгсөн тайлбараас үүдэн цаашдаа нэг мөр болгох асуудал байна. Авлигатай Тэмцэх Газраас гишүүдийг нэг удаа гэрчээр дуудаж мэдүүлэг авсан байна. Гишүүд мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй, мөрдөн байцаах ажиллагаа одоо үргэлжилж байгаа. Тиймээс энэ бүхнээс үүдэн нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг дэд хороо хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргалаа. 

Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороонд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авах боломжгүй тухай саналыг дэд хорооноос хүргүүлнэ. Уг байнгын хороод хаалттай хуралдаж, санал гарган УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар гаргана. Гишүүдийг буруутай эсэхийг нь шүүх шийднэ. Дөрвөн гишүүнээс ирүүлсэн тайлбаруудтай дахиж танилцлаа. Хоёр талын материалтай танилцаад илүү тодруулах шаардлагатай гэж үзсэн" гэлээ. 

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрөгч Даваа гарагт Улсын ерөнхий прокурор УИХ-д хүргүүлсэн. Парламентад саналыг хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой хэмээн хуульд заажээ

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10