Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс 90 дүгээрт эрэмблэгджээ

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Үүнд Норвеги тэргүүлж, Дани, Швед удаалсан байна. Харин энэ онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн энэ жилийн хувьд:

  1. RSFIndex, мэдээ, мэдээллийн эмх замбараагүй байдлын үр нөлөө - худал мэдээлэл, суртал ухуулгыг хөхүүлэн дэмждэг, глобалчлагдсан, зохицуулалтгүй цахим мэдээллийн орон зайн үзүүлэх үр нөлөөг онцолж байна.
  2. Энэ жилийн индексээр "маш муу" гэсэн үнэлгээг 28 орон авсан нь хамгийн дээд хэмжээнд хүрэв. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон 10 орны тоонд 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө 10 жилээр ухарсан Мьянмар (176-д), Хятад (175-д), Туркменистан (177-д), Иран (178-д), Эритри (179-д) болон Хойд Солонгос (180-д) багтаж байна.
  3. RSFIndex-ийг тэргүүлж буй орнуудад скандинавын гурвал -Норвеги, Дани болон Швед багтсан бол засгийн газар өөрчлөгдсөний үр дүнд Молдав (40-д) болон Болгар (91-д) энэ жил онцгойрч, сэтгүүлчдийн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлж байна.
  4. 2022 оны Индексийг эмхэтгэхэд шинэ аргачлал ашиглав - RSF Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 20 дахь индексийг эмхэтгэх шинэ аргачлал боловсруулжээ.

Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг цогцоор нь харуулах үүднээсулс төрийн нөхцөл байдал,

  • хууль эрх зүйн орчин,
  • эдийн засгийн нөхцөл байдал,
  • нийгэм соёлын нөхцөл байдал,
  • аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтийг индекс эмхэтгэхэд ашиглаж эхлэв.

RSF-ийн эрэмбэлсэн 180 улс оронд хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдлуудад суурилсан тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хэдэн зуун шинжээчийг оролцуулан нийт 123 асуулт бүхий асуумжид суурилсан чанарын судалгаанд үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэв. Шинэ сорилтууд, тэр дундаа хэвлэл мэдээллийг цахимжуулахтай холбоотой асуудлуудыг илүүтэйгээр авч үзэх үүднээс асуумжийг шинэчлэн боловсруулсан.

 

Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан