Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Сангийн сайд Б.Жавхлан: 2,1 их наяд төгрөгийн 40 ААН-ийн чанаргүй зээл байгаа

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хөгжлийн банкны муу зээл ерөөсөө л муу зээл байдаг. Зээлдэгчдийн заримтай нь харилцан ойлголцож бизнесийг нь явуулаад орлогоо олж авах, заримд нь хүчний байгууллагын зайлшгүй оролцоо шаардлагатай төлүүлэх нөхцөл ч бүрэлдээд байна. Нийтдээ 2,1 их наяд төгрөгийн 40 ААН-ийн чанаргүй зээл байна. Хөтөл, Кью Эс Си нийлээд 400 тэрбум, /Эгийн гол усан цахилгаан станц 48 тэрбум, Тавантолгой дулааны станцын 50 тэрбум, тоскийн Хөдөлгөөнт төсөл 25 тэрбум, Эрдэнэс Монгол Тавантолгой Гашуунсухайт автозам 154 тэрбум, Тоск Буянт-Ухаа-1 76 тэрбум, Тоск Буянт-Ухаа-2 452 тэрбум, нийтдээ 900 гаруй тэрбум төгрөг болж байна. 

Бусад 40 ААН-ээс 32 нь хувийн хэвшлийн ААН-ийн чанаргүй зээлүүд байгаа. Эдгээр зээлүүдэд хувийн улсын гэлтгүй албадлагын болон бусад шаардлагыг тавьж төлүүлнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсаас төлөх тухай ҮХЦ-ийн шийдвэр гарсан байдаг. Тэрний дагуу мөн ондоо УИХ-ын тогтоол гарч, ЗГ-т чиглэл өгсөн. Гаргасан цэцийн шийдвэрийн дагуу үе үеийн ЗГ таван зүйл дээр хэлэлцээр хийж, харилцан суутгах замаар тооцоондоо оруулах шийдвэр гарсан. Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцаллаа. Дархан Төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчийн статустай хэвээр байгаа. Хөгжлийн банкны зээл нь Кью Эс Си компанийн нэр дээр байна. Өөрөөр хэлбэл концесс эзэмшигчийн нэр дээр байгаа. Гэтэл Кью Эс Си "Авсан зээл нь төмөрлөгийн үйлдвэрийн гэрээний дагуу хийсэн учраас төмөрлөгийн үйлдвэр зээлээ төлнө" гэсэн байр суурьтай байгаа. Хөгжлийн банкны хувьд цаг хугацаа маш чухал. Зургаадугаар сарын 30-наар аудит хийлгэх ёстой. Арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө дор хаяж 30-аас доошгүй хувийг нь төлүүлэх шаардлагатай байгаа. Самурай бондоо бид өөрсдөөр нь төлүүлэх гэж хүч тавьж ажиллана" гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10