Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

✅Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

✅ Газар ашиглагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зориулалтын бусаар ашиглах, газрын төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй зэрэг асуудлууд түгээмэл байна.

✅Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд цаг үедээ тааруулан хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.

✅Тогтоолын төсөлд:

•Тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх, хамгаалалтыг сайжруулах,

•Сүлжээг өргөтгөхтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааг чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавих, зардал хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс зөв байршуулах,

•Байгаль хамгаалагчийн орон тоо, хүний нөөцийн хангалт, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх,

•Нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогтой уялдуулан шинэчлэн тогтоох,

•Улсын Их Хурлын 1996 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодруулж зурагласан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулж, мөрдүүлэх,

•Тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр олгосон газрын асуудлыг судалж, шийдвэрлэх, газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуйн эрхэлж буй нутгийн иргэдийн эрхийг хангаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өвөлжөө, хаваржааг нь гэрчилгээжүүлэх,

•Аж ахуйгаа эрхлэх нөхцөл боломжийг нь хангах, тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах нийтлэг шаардлага, стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэхийг чиглэл болгохоор тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан