Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
CU сүлжээ дэлгүүр 21 нас хүрээгүй залууст бүх төрлийн тамхи болон согтууруулах удаа худалдахгүй

CU сүлжээ дэлгүүр нь 21 нас хүрээгүй хүүхэд, залууст электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундааг худалдан борлуулдаггүй.

Бид дээрх үйлчилгээний хяналтаа сайжруулах зорилгоор “21 нас хүрснээ нотлох бичиг баримтаа шалгуулаагүй үйлчлүүлэгчдэд электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундааг худалдахгүй байх” зохицуулалтыг үйлчилгээний стандартдаа нэвтрүүлэн өнөөдрөөс нийт 200 салбар дэлгүүртээ хэрэгжүүлж эхэллээ.

Иймд үйлчлүүлэгч та бүхэн CU конвиниенс дэлгүүрээс электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундаа худалдан авахдаа иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа манай ажилтанд шалгуулж үйлчлүүлнэ үү.

Үйлчлүүлэгч та бичиг баримтаа шалгуулж хэвшсэнээр хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах, дэлхийн жишигт хүрсэн соёлтой нийгмийг бүтээх чухал үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах юм.

CU конвиниенс дэлгүүрийн зүгээс Монголын сүлжээ дэлгүүрүүд, хүнсний дэлгүүр, ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд хандан “21 нас хүрснээ нотлох бичиг баримтаа шалгуулаагүй үйлчлүүлэгчдэд электрон тамхи, утаат тамхи болон согтууруулах ундааг худалдахгүй байх” зохицуулалтыг үйлчилгээний стандартдаа хэвшүүлэхийг уриалж байна.

“Тамхины хяналтын тухай” хуульд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон зохицуулалт хийсэн нь бодит амьдралд сөрөг үр дагаврыг бий болгож, утаат тамхийг зөвшөөрөлгүйгээр, нууцаар далд худалдах орчныг үүсгэн, улмаар хүүхэд залуус тамхийг чөлөөтэй худалдан авах нөхцөлийг бүрдүүлж байна.

зураг

 

Иймд утаат болон электрон тамхийг өндөр хяналттай, хариуцлагатай худалдааны цэгүүдэд байршлаас үл хамааран худалдах, тамхины хяналттай холбоотой хууль зөрчсөн этгээдэд оногдуулах торгуулийн хэмжээг үлэмж нэмж хариуцлагыг өндөрсгөх замаар тамхины хууль бус далд худалдааг арилгах бодлогыг баримтлан ажиллахыг төрийн бодлого тодорхойлогчдод уриалж байна.

CU брэнд хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төрийн дээд шатны байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй бодлогыг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд цаашид уг чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогыг бүрэн дэмжин ажиллах болно.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан