Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

✅Японы иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибататай уулзав.

✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 05 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Япон улсад албан айлчлал хийж байна. Япон улсад хийж буй албан айлчлал тус улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компанийн удирдлагуудын уулзалтаар эхэллээ. Өнөөдрөөс 40 гаруй жилийн тэртээ “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата Монгол Улсад анх зочилж байсан дурсамжит түүхээ хуваалцаж, хоёр талын уулзалт нөхөрсгөөр эхэлсэн юм. Ковид-19 цар тахлын улмаас Япон улсын иргэний агаарын тээврийн нислэгийн урсгал, давтамж 20 орчим хувиар буурсан, зарим чиглэлийн нислэгийг түр хугацаанд зогсоогоод байна.

✅Түүнчлэн цар тахлын эрчим намжиж, нөхцөл байдал сайжрахыг хүлээж байна гэж “ANA Holdings” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын эхэнд ярив.Монгол, Япон хоёр улсын иргэний агаарын тээврийн өнөөгийн нөхцөл байдал, жуулчны урсгал, цаг агаар, газар зүйн онцлог, хамтын ажиллагаа зэрэг өргөн сэдвээр талууд санал солилцож, цаашид иргэний агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлж, хоёр орны олон жилийн найрамдалт харилцааг шинэ төвшинд гаргах хүсэлтэй байгаагаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм.

✅Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Уг зорилтын хүрээнд агаарын тээврийн чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллаж байна гэж БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яриандаа онцлоод, удахгүй болох Монгол төрийн их наадмаар манай оронд хүрэлцэн ирж, Монголчуудын өв соёл, ёс, зан заншилтай танилцахыг тэрбээр урьсан юм. Япон улсын иргэний агаарын тээврийн “ANA Holdings” компани Монгол Улс руу шууд нислэг үйлдэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хичээл зүтгэл гаргаж, хамтран ажиллахаа тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал К.Шибата уулзалтын төгсгөлд илэрхийллээ.

✅Уулзалтад, Монгол Улсаас Япон Улсад суух элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, Монголын аялал жуулчлалын холбооны дарга Д.Гантөмөр болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан