Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Дэлхийн банкны байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан багийг хүлээн авч уулзлаа

280583083_541686810896084_4291980711969465204_nМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Бенуа Боскет тэргүүтэй байгаль орчин, хөдөө аж ахуй, нийгмийн асуудал хариуцсан багийн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэлхийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дэлхийн банкны зүгээс “Зөвлөх үйлчилгээ”-г санаачлан эхлүүлж, стратеги, замын зураг боловсруулахад хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Монгол Улсын ойн салбарын үндэсний чадавхыг сайжруулах, агро ойн аж ахуйг хөгжүүлэх, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулахад Дэлхийн банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, туршлага солилцох болон бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэх асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Бенуа Боскет Дэлхийн банк нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд тус хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, үр дүнг баталгаажуулахад шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн гэдгийг хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжсэнээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулаад зогсохгүй шингээлтийг нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой гэдгийг тэмдэглэв.

Үүнд үндэсний хөдөлгөөний үр дүнг хянах мониторингийн зөв механизмыг бий болгох нь чухал гэдгийг онцолж, Дэлхийн банкнаас энэ чиглэлээр бусад улс, оронд амжилттай хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцах боломжтой гэлээ.

Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зорилтуудыг Монгол Улстай хамтран энэ чиглэлээр хэрэгжүүлэхээр боловсруулж буй төсөл, хөтөлбөрт тусгаж ажиллана гэдгийг хэллээ.

Талууд хамтын ажиллагааг олон талын үр өгөөжтэй, бодит үр дүнтэй байлгах, гарсан үр дүнг хэмжих механизмыг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, идэвх санаачилгатай ажиллахаар санал нэгдлээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан