Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
А.Ариунзаяа сайд байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болохыг санал болгов

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа | News.MN

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Ажилдаа явах шаардлагатай ч гэртээ хүүхдээ харах хэрэгтэй болчихвол яах вэ? Хүүхэд ямар нэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгтээ явах боломжгүй өдөр тохиолддог шүү дээ. Гэртээ ганцаараа үлдэх хүүхдээ хаалганы цаана цоожлох гэж байна уу? Хүүхдээ ажилдаа дагуулаад яв. Тэнд хүүхдийн өрөө бий. Тохитой. Хүүхдэд зориулж тохижуулсан. Ажлын байрны хүүхдийн өрөөнд таны хүүхэд хичээлээ хийж болно. Тоглож наадаж болно. Хөгжинө. Аюул эрсдэлгүй байна. Орой цугтаа харина. Энэ бол мөрөөдөл биш. Биелэх боломжтой зорилт. Хүсвэл байгууллага бүр дэргэдээ хүүхдийн өрөө гаргаж, тохижуулж чадна. Төрийн ч бай, хувийн ч бай. Том ч бай, жижиг ч бай. Үүнд хөрөнгө мөнгө гэхээс илүү хүүхдийн төлөө гэсэн сэтгэл байхад л болно. Багахан зохион байгуулалт хийгээд маш чухал асуудлыг та бид шийдэж чадна. Одоогоор улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болоод байна. Байгууллага бүр хүүхдийн өрөөтэй болъё. Үүний зэрэгцээ байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”-тэй болох шаардлагатай. Үүнийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор албажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн ч бай, хувийн ч бай ямар ч байгууллага дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулах шаардлагатай гэсэн үг. Тэр нь нэр төдий байвал ямар ч үр дүнгүй болно. Та бид үр хүүхдийнхээ асуудлаар өөрсдийгөө хуурч болохгүй. Хүүхдийн баяр, шинэ жилээр бэлэг тараадгаас илүү гарах ёстой, энэ зөвлөлийн ажил. Эцэг эхийн зөвлөлийн гишүүд аавын хайраар, ээжийн сэтгэлээр асуудалд хандахад аяндаа хийх ажил, зохицуулах асуудал, гарц шийдэл бий болно" гэсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан