Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
АН-ын бүлгийн гишүүд Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачилсан хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн гишүүн О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн долоон гишүүн болон бусад хоёр гишүүний хамтаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Манай намын бүлгийн дотоод асуудал их бий. Парламентын сөрөг хүчний бүлэг маань тодорхой асуудлууд дээр байр сууриа нэгтгэх, бодлогын шийдвэр гаргах нөхцөл бололцоогүй зургаан сар боллоо. Энэ хугацаанд АН-ын бүлэг хуралдахгүй, нэг хоёрхон гишүүн бүлгийн өмнөөс шийдвэр гаргадаг, гишүүдийн олонх хуралдаа суугаад шийдвэр гаргахаар бүлгийн дарга тухайн шийдвэрийг хүчингүй болгодог байдалтай явж ирсэн. Бид УИХ-ын даргад хандаж бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр шаардлага тавихыг хүссэн ч “Хуульд тодорхой заалт байхгүй” гэдэг тайлбар өгч байсан. Тиймээс бид УИХ дахь намын бүлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг тодорхой болгосон хуулийн төсөл өргөн барьж байна. Хуулийн төслийн үзэл санаа бол олонхын шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы танхимд сонсгоно. Ингэснээр бүлгийн зохион байгуулалт тодорхой болох юм. Ийм ганц зүйл, заалттай хуулийн төслийг өргөн бариад байна” гэлээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан