Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
ӨМГӨӨЛӨГЧ АСАН Б.БААСАНЦОГТЫГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖЭЭ

 

Өмгөөлөгч асан Б.Баасанцогтыг батлан даалтад гаргажээ. Б.Баасанцогтыг буу зэвсэгтэй холбоотой асуудлаар 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлээд байсан билээ.

Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан байна.

Тагнуулын ерөнхий газраас Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан хэмээн мэдэгдэж байсан юм.

Тус газрын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр “Эрүүгийн хуулийн 19.8-д заасан экстримист буюу хэт даврах үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын таван иргэнийг саатуулж, шалгаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар олон хоног төлөвлөсөн байсан. Тухайлбал, байлдааны зэвсэг болон бусад галт зэвсэг хадгалж байсан байна.

АК47 маркийн серийн дугаар арилгасан буу, ХТ50 маркийн гар буу болон бүртгэлгүй галт хэрэгсэл зэргийг тэднээс хурааж авсан.  Мөн нийт 847 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. Тэдгээр хүмүүс зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан” хэмээж байсан.

Эх сурвалжийн мэдээлснээр, Б.Баасанцогтод холбогдох хэрэг тун удахгүй шүүхээр орох аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/  зүйл ангиар шалгаж байна.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан