Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Тээвэрчид нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар хуульд өөрчлөлт орсныг эсэргүүцэв

Нүүрс тээвэрлэлт эхэллээ | News.MN

“Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран  нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар хуульд өөрчлөлт орсныг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Хэрэв энэ хууль батлагдвал манай авто тээврийн стратегийн бодлого алдагдана

Тээвэрчдийн төлөөлөл "Гашуунсухайт боомтод нийт 7000 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 10 хүрэхгүй хувийг Монголын үндэсний тээврийн компаниуд гүйцэтгэж байна. Хилээр 300 машин гарч байгаа буюу тээврийн гаралт, зохион байгуулалт одоогоор сайн байна. Журмын дагуу бөмбөлөг үүсгэсэн нь амжилттай хэрэгжиж байна гэж үзэж байна.

2-3 жилийн өмнө Цагаан хад боомтод 100 гаруй км урт үргэлжилсэн тээврийн хэрэгслийн цуваа үргэлжилж, жолооч нар хүнд нөхцөл байдалд ажиллаж байсан бол одоо нөхцөл байдал сайжирсан. Одоо үүсээд буй бэрхшээл бол 2022 оны 4-р сарын 7-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын тушаалаар улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийг цаашид уурхайнууд болон борлуулалттай уялдуулж худалдан авагч талын саналын дагуу олгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй юм.

Бид тээврийн салбараа сайжруулж, авлига хээл хахуулийг цэгцлэх, тээврийн ААН-үүдэд ижил тэгш эрх олгохыг шаардан Засгийн газарт удаа дараа хүсэлт тавихад хуульд нэгхэн заалт оруулж өргөн барьжээ. Үүнд С зөвшөөрлийг Сангийн яам, уул уурхайн яамны худалдан авагч тал буюу зөвхөн хятадууд олгоно гэж заажээ. Тэгэхээр Монгол Улсын Зам тээврийн яам гэж байх хэрэг байна уу. Хэрэв энэ хууль батлагдвал манай авто тээврийн стратегийн бодлого алдагдана. Монголын тээвэрчид, компаниуд, ажилтнуудын ард байгаа олон гэр бүл, иргэд ажилгүй, орлогогүй болох юм. Ийм заалт орж буйг бидний хэн нь ч мэдээгүй, төрийн байгууллагаас бидэнтэй хэн ч уулзаагүй. Энэ талаар ядаж нээлттэй хэлэлцүүлэг хийж шийдвэр гаргах хэрэгтэй байна.

Засгийн газраар нууцаар хэлэлцээд сая тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан байна.

Хэдхэн хоногийн өмнө манай улсын ерөнхийлөгч хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэе, тарья хэмээн мэдэгдсэн. Хэрэв бидний үйл ажиллагаа зогсвол үүний тээврийг хэн хийх вэ. Монгол Улсын ерөнхийлөгч хуульд хориг тавиач гэж хүсэх байна.

Монгол Улсад авто тээврийн салбар цаашид байх уу, үндэсний аж ахуй эрхлэгчид байх уу гэдэг нь бүрхэг боллоо.

Хуульд өөрчлөлт оруулах хүсэлтэй худалдан авагчийн саналыг Монгол Улсын төр, Засгийн газар хүлээн зөвшөөрсөн байх гэсэн хардлага бидэнд бий. Учир нь Засгийн газраар нууцаар хэлэлцээд сая тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан байна.

Хууль батлагдвал худалдан авагч, тээвэр нь бүгд хятадуудынх буюу Тавантолгойгоос урагш  тээврийн бүх үйл ажиллагаа хятадынх болно. Өөрөөр хэлбэл энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх асуудал боллоо" гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан