Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга

 

200 мянган гишүүнтэй гэх ч албан ёсоор 150 мянган гишүүний нэрийн бүртгэлтэй Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 120 мянган хүний санал авч, ялалт байгуулсан. 120 мянган хүний дэмжлэг гэдэг нэг намын байтугай улсын сонгуулийн хувьд ч "маш том" тоо. Сонгуулийн дүнг АН Их хурлаараа батламжлан,  Улсын дээд шүүхэд "АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэх"-ээр хандсаны дагуух УДШ-ийн нийт шүүгчдийн хурал маргааш (2022.05.20) болно.

"Шүүх ямар шийдвэр гаргахыг эрх баригч намынхан, төрийн өндөр албан тушаалтнууд шийддэг" гэх хэвшмэл ойлголтоор Ардчилсан намын гишүүд УДШ-ийг шударгаар ажиллахыг сануулан өнөөдрөөс тус шүүхийн байрны гадна тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байгаа. Энэ хүрээн дэх агуулгыг дор уншуулъя. 

Нөгөө талаас, намынхаа гишүүдийн 90 хувийнх нь дэмжлэгийг авсан Х.Баттулгыг АН-ын дарга болгохын эсрэг тус намаар овоглосон лидерүүд, УИХ-ын гишүүд нь ч хүчээ нэгтгээд байгаа. Тэдний гол тоглогч бол Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ. Түүнийг УДШ "АН-ын даргаар бүртгэх боломжгүй" хэмээн тогтоол гаргаснаар С.Эрдэнэд энэ хүрээндээ алхам хийх боломжгүй болсон. Тиймээс "АН-ын дарга" гэх нэрийг хэн нэгэнд шилжүүлэх шаардлагатай болсон бөгөөд тэр хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн албанаасаа буугаад 2020 оны 11-р сард АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн тэрбээр нам гүмхэн хоёр жил орчим болоод, саяхан буюу 2022 оны 5-р сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон. Түүнчлэн сүүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод нийгмийн сүлжээгээр "АН-ын эв нэгдэл, шинэчлэл" гэх агуулгыг маш идэвхитэй ярьж, бичиж байгаа нь "АН-ын дарга" гэх хүчин төгөлдөр бус албыг хүлээн авахаар тохиролцсоных нь баталгаа мэт харагдана. Түүнчлэн, Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр, Х.Тэмүүжин нарын нэгийг генсекээ болгохоор тохирсон гэх мэдээлэл ч тус намын нөлөө бүхий хүмүүсийн дунд яригдаж байна. 

Хэрэв АН-ын дарга гэх албанд С.Эрдэнийн оронд Ц.Элбэгдорж ирвэл Х.Баттулгад саналаа өгсөн 120 мянган гишүүнээс ямар үйлдэл гарах, УДШ-ийн шийдвэрт нийтлэлийн эхэнд дурдсанчлан, эрхбаригчид хэрхэн нөлөө үзүүлэх, Х.Баттулга ба Ц.Элбэгдорж гэх МУ-ын Ерөнхийлөгч асан 2 хүний "тулаан" эхлэх, хэр их хугацаа зарцуулах гээд олон асуудлууд урган гарна. 

Цаг хугацаа сунжрахын хэрээр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх чадамжгүй байгаа АН-ын хүч, нөлөө улам хумигдах, цаашлаад гишүүдийнхээ ч дэмжлэггүй болох эрсдэл хүлээж байна.  Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй дүрэмтэй ч МУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн нөлөөлөл эрх баригч намд С.Эрдэнийнхээс илүү хүчтэй бий нь ойлгомжтой бөгөөд АН-ын хувь заяаны асуудалд илүү хүчтэй бүлэг эсрэгцэх үйлдлүүдийг хийх нь ерөнхийдөө тодорхой болоод байна. 

Жишээлэхэд л, өдгөө 13 гишүүнтэй гэх УИХ-ын АН-ын бүлгээс Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан нараас бусад нь С.Эрдэнийн "талд" байгаа нь ил харагддаг бөгөөд УИХ дахь намын бүлгийг Ц.Элбэгдорж удирддаг болно гэсэн үг юм. Тэр хэрээр хууль батлах институц дэх нөлөөллөөрөө дамжуулан "юу хийх"-ийг бас таахын аргагүй... 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан