Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
190 гаруй орны төр, засгийн тэргүүн, байгаль орчны сайд нар Монголд чуулна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.

Тодруулбал, тавдугаар сарын дундуур Бүгд Найрамдах Коте Д’Ивуар Улсын Абиджан хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 15 дугаар бага хурлын үеэр дээрх шийдвэрийг конвенцид нэгдсэн орнууд батламжилжээ.

Тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нарын төлөөлөгчид оролцож, Монгол Улсаас олон улсын өмнө ойн хомсдол, доройтлыг бууруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хүрээнд авч хэрэгжүүлэхээр авсан амлалтуудын хэрэгжилтийг танилцуулан мэдээлэл хийсэн байна.

Конвенцид нэгдсэн улсуудын Засгийн газрууд олон улсын тавцанд Монгол Улсын гаргаж буй манлайлал, идэвх чармайлтыг бататган, тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болох байгаль орчны асуудлуудаар ажиллаж ирсэн нэр хүндийг онцгойлон хүндэтгэж, 2026 онд зохион байгуулагдах 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах эрхийг дэмжин баталжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган, ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад тус тус оролцож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлын хүрээнд Монгол Улсын дэвшүүлсэн зорилтууд, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар онцлон танилцуулсан. Хөдөлгөөний хүрээнд ирэх 10 жилийн хугацаанд Монгол Улсад 1.3 тэрбум мод тарих амлалттай байгаа.

Тэгвэл цөлжилттэй тэмцэх олон улсын хүчин чармайлтын гол индэр болох томоохон хурлыг Монголд зохион байгуулснаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах таатай боломж бүрдэж байна. Энэ нь манай улсад нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулах, давтамжийг нь бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд түлхэц үзүүлэх юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцид дэлхийн 196 улс нэгдсэн байдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд л гэхэд 189 гишүүн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд, дэд сайд тэргүүтэй 7,000 орчим төлөөлөл оролцжээ.

Монгол Улс өмнө нь 2016 онд Ази, Европын дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-ыг эх орондоо зохион байгуулж, 50 гаруй улсын 5,000 гаруй зочдыг хүлээн авч байсан. Тухайлбал, Европын 30, Азийн 21 орон, олон улсын хоёр байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид, тэр дундаа 10 орны Төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын сайд, 16 орны Гадаад хэргийн сайд, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байв.

Тэгвэл 2026 онд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид Монголд цуглаж, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаар дуу хоолойгоо нэгтгэн хуралдах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10