Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Цэргийн хээрийн эмнэлгийг энхийг дэмжих ажиллагаанд хэрэглэх боломжтой болов

зураг

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах “Цэргийн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлэг”-ийг бүрэн дэлгэж, НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулав.

Тус эмнэлгийг дэлгэхэд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Эрүүл мэнд, сэтгэлзүйн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан 17 алба хаагч дэмжлэг үзүүлсэн юм.

зураг

Алба хаагчид хээрийн эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүн, агаарын татан гаргалт, эрчимт эмчилгээ, хөдөлгөөнт мэс засал, яаралтай тусламж, ариутгал халдваргүйтгэл, хэвтэн эмчлүүлэх, дүрс оношилгооны тасгуудад хуваарилагдсан мэдлэг, туршлагаа хуваалцсан байна.

зураг

Түүнчлэн хээрийн эмнэлгийн хийлдэг майхан, ажилчдын амрах майхныг угсрах, эмнэлгийг өөр газар оронд түр шилжүүлэх, цахилгааны холболт, цэвэр, бохир усны холболт, цахилгаан үүсгүүр болон бусад аппарат, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангав. Эмнэлгийг ийнхүү НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт амжилттай шалгуулснаар манай улс Цэргийн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах боломж бүрдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

зураг

 

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан