Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Арван аймгийн төвд дулааны станц барина

Улсын хэмжээнд арван аймгийн төвд ДУЛААНЫ СТАНЦ барих төслийн нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 35 сарын хугацаанд хэрэгжих арван аймгийн төвд дулааны станц барих төслийн нээлт Баянхонгор аймагт болов. Уг төсөл найдвартай дулааны эх үүсвэр бий болгож, иргэдийг жилийн турш хэрэгцээний халуун усаар тасралтгүй хангах, агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилготой.

Төсөл хэрэгжсэнээр одоо байгаа 299 зуухыг буулгаж, агаар бохирдуулагч утааг шүүх өндөр чанарын технологи бүхий орчин үеийн 10 шинэ дулааны станц, дулаан дамжуулах 88 төвийг шинээр барих юм. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсон. Дээрх төслийн хүрээнд аймгийн төвд 30 Гкал/цаг хүчин чадалтай, автомат систем бүхий эх үүсвэр, 5.8 км урт дулаан дамжуулах шугамыг 26 сарын хугацаанд барих юм байна. Баянхонгор аймгийн төвд дулааны станц баригдсанаар 247 аж ахуйн нэгж, 238 нийтийн орон сууцыг найдвартай дулаан, хэрэгцээт халуун усаар тогтмол хангах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцолж байлаа.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, бүрэн автомат удирдлагатай, дэвшилтэт технологи бүхий дулааны станцтай болсноор нүүрсний хэрэглээ даруй 30 хувиар буурна гэж тооцжээ. Мөн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, бүтээн байгуулалтыг дэмжих таатай нөхцөл бүрдэнэ гэж байлаа. Төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Бюксан инженеринг" ХХК-ийн удирдлагуудын зүгээс төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэлийг урьтал болгон ажиллана гэдгээ илэрхийлж байв. Дулааны станцын шав тавих ёслолд УИХ-ын дарга, Эрчим хүчний дэд сайд, аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан