Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
"Петрочайна Дачин Тамсаг” компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголд ашиггүйг онцлов

Петрочайна Дачин тамсаг” компани яагаад ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР торгуулав

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан Петрочайна Дачин Тамсаг” компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжтой нийцүүлэн шинэчилж, Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх, Ашигт малтмалын тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинээр нөөц тогтоох ажлыг бүх талаар дэмжих, нийгмийн даатгалтай холбоотой үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, татварын актуудын биелэлтийн хангуулах, 590 гаруй тонн химийн бодисын хаягдлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан байна. "Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой асуудлыг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үеэр гишүүд Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголчуудад ямар ч ашиггүй байгааг онцолж байсан.

Тухайлбал, Н.Наранбаатар гишүүн "Энэ гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аль ч аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэтэл энэ гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн, татварын актыг биелүүлдэггүй, шүүхээр явж байгаад хүчингүй болгуулдаг, энэ компанийн гаргаж байгаа газрын тосноос экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл, хоол унд, бараа материалыг гаалийн татварыг чөлөөлсөн. Дотоодоос худалдан хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг үл тоодог. Санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гадаадад данс нээж болно гэж гэрээнд заачихсан. Санхүүгийн тайлан нь зөвхөн хятад хэл дээр байдаг, түүнийгээ шалгуулдаггүй гэх зэрэг зөрчлийг тус компани байнга гаргадаг юм байна" хэмээн байсан юм. 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан