Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис байжээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар "Эм Ди Си Пи компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Тухайн компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан"  гэлээ. 

Тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Эм Ди Си Пи компанийн мах боловсруулах үйлдвэрийн гүний худгийн уснаас дээж авч, МХЕГ-ын харья Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид тавдугаар сарын 11-нд шинжлүүлсэн. Тухайн гүний худгийн ус нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ундны усны чанар аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангахгүй байна" гэлээ. 

Уг үйлдвэрийн хэрэглэж байсан цагаан өнгийн уусмалын бодисын найрлагыг таних зорилгоор дээж авч, хүнсний аюулгүй байдлын лабораторид шинжлүүлсэн. Уг дүгнэлтээс үзэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар аюулгүй байдлын шаардлагыг мөн хангахгүй байгаа юм. Уусмалын найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байна" гэв. Түүнчлэн тус компанийн махны шинжилгээнээс ходоод гэдэсний эмгэг судлалын өвчин үүсгэх бодис илэрсэн нь тогтоогджээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан