Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Хүүхдүүд машин жолоодон осол гаргаж хүний амь хохироожээ

Нийслэлийн ХУД-ийн 5-р хороо Наадамчдын гудамж, Яармаг орчмын замд ачааны автомашины жолооч явган зорчигч 40-45 орчим настай иргэнийг дайрч, амийг нь хохироосон осол энэ сарын 24-ний өдрийн 03.08 цагт гарчээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулахад осол гаргасан жолооч хэргийн газрыг орхиж явсан байжээ. Эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тухайн тээврийн хэрэгслийг олж тогтооход иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулсан.

Улмаар хүүхдүүдийн нэг нь автомашиныг унаж яваад зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж ослын газрыг санаатай орхиж явсныг урьдчилсан байдлаар тогтоов.

Дээрх зам тээврийн ослыг шалгаж байгаа бөгөөд хохирогч эрэгтэйг хэн болох, гэр бүл, садан төрлийг тогтоохоор ажиллаж байна. Гэр бүл, төрөл садан нь алга болсон, ойрын болон удаан хугацаанд хайж байгаа хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэст хандахыг хүсжээ.

Цагдаагийн байгууллагаас жолооч, эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.

Эх сурвалж: ЦЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан