Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын гишүүн 40-өөс дээш цаг хоцорвол өөрийн биеэр уучлалт гуйна

Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийн ирцийн талаар өнөөдөр /2022.05.27/ гишүүдийн ирцийн талаар мэдээлэл хийлээ.


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос УИХ-ын гишүүд болоод УИХ-ын тамгын газартай хамтран Улсын их хурлын тухай хууль, Чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хууль, хууль тогтоомжийн тухай хууль Төрийн албан ёсны нууцын тухай хууль зэрэг асуудлаар нийт дөрвөн удаагийн мэдээлэл, танилцуулга хийгээд байгаа. УИХ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хэлэлцэх асуудлын хүрээнд, 24.4.3 гишүүний ёс зүйн сахилгын асуудал, чуулганы дэг сахиулах асуудал зэрэг хамаардаг. Мөн тус хуулийн 44.4.16-д зааснаар гишүүдийн ирцийн мэдээллийг сар бүр зарлах ёстой. Шинээр батлагдсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гуравдугаар сарын 17-ноос эхлэн мөрдөгдөж байгаа. Үүний дагуу гишүүд хуралдаанаас хоцорсон, тасалсан цаг 40 цагаас дээш гарсан бол хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гишүүн тус бүрт анхааруулга, талархалд хүргүүлсэн. Хаврын чуулганы буюу гурав, дөрөвдүгээр сарын ирцийг танилцуулж байна.

Хаврын чуулганыг 18 гишүүн тасалсан, найман гишүүн хоцорсон, УИХ-ын 62 гишүүн хуралдаан огт таслаагүй. Дөрөвдүгээр сарын чуулган 12 удаа тасралтгүй хуралдсан.

Энэ сард нийт 20 гишүүн хуралдаан тасалсан. Тухайлбал, Засгийн газрын гишүүдээс хуралдаанд оролцоогүй онцлох гишүүд бий. Хууль зүйн сайд Х.Нямбаатар хуралдааныг дөрвөн удаа тасалж, таван удаа хоцорсон. Т.Доржханд гурван удаа тасалж, дөрвөн удаа хоцорсон байна. Сангийн сайд Б.Жавхлан хоёр удаа тасалж, гурван удаа хоцорсон. Ц.Тувааны хувьд гурван удаа хоцорч, тасалсан. А.Адъяасүрэн хоёр удаа тасалж, нэг удаа хоцорсон. Э.Бат-Амгалан хоёр удаа тасалсан бол С.Батболд гишүүн хоёр удаа тасалж, долоон удаа хоцорсон. Ж.Батсуурь, Г.Ганболд гишүүн тус бүр хоёр удаа хоцорсон. С.Амарсайхан гишүүн нэг удаа тасалж, зургаан удаа хоцорсон. П.Анужин гишүүн зургаан удаа хоцорсон зэрэг дүн мэдээ байна. Хоцролтын хувьд өндөр байгаа гишүүдийн асуудлыг Ёс зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ.

Х.Нямбаатарын хувьд 15 цаг, Б.Жавхлан найман цаг 30 минут, Д.Батлут долоон цаг, П.Анужин зургаан цаг, Н.Учрал долоон цаг, Ц.Ананбазар таван цаг 30 минут, Х.Ганхуяг есөн цаг 52 минут, С.Батболд гишүүн найман цаг 50 минутын хоцролттой байна. Харин Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг,  Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, М.Оюунчимэг, Г.Дамдинням, Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Ж.Чинбүрэн зэрэг гишүүд огт хоцроогүй байна. 

Хоцролтой гишүүдийн цаг 40-өөс дээш болбол сануулах арга хэмжээ авна. УИХ-ын гишүүд бүх түвшинд манлайлал үзүүлэх ёстой. Тиймээс хоцролт өндөр гишүүд иргэдээс өөрийн биеэр уучлалт гуйх заалттай.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10