Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Хүүхдийн тэтгэлэгээ гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ

Хүүхдийн тэтгэмж өгөөгүй бол Зөрчлийн хуулиар торгодог | News.MN

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга, ахмад Б.Базарсадаас гэр бүл цуцласан тохиолдолд насанд хүрээгүй хүүхдэд  сар бүр тэтгэлэг олгох тухай хуулийн заалтын хэрэгжилтийн талаар тодрууллаа. 

Тэрээр "Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Уг хуулийн дагуу хүүхдээ тэжээн тэтгэх хэмжээг эцэг, эх харилцан тохиролцож, гэрээ байгуулан төлж болно. Харин гэрээ байгуулаагүй тохиолдолд шүүхээс хүүхдийн насны ангиллыг харгалзан хэмжээг тогтооно. Ингэхдээ тухайн бүс нутгийн хүн амын амьжиргааны доод түвшинг харгалздаг. 11 хүртэлх насны хүүхдэд сар бүр дээрх хэмжээний 50 хувиар тооцож тэтгэлгийг тогтоох бол 11-16 нас, сургуульд суралцаж буй тохиолдолд 18 нас хүртэлх хүүхдэд сар бүрийн тэтгэлгийг 100 хувиар тогтоодог. 2022 оны гуравдугаар сарын мэдээгээр нийслэлийн хэмжээнд шүүхийн 4,811 шийдвэр дээр шийдвэр гүйцэтгэх арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээр шийдвэрийн дагуу 0-11 насны  4,589, 11 ба түүнээс дээш насны 1,376 хүүхэд тэтгэлэг авч байгаа. Хүүхдийн тэтгэлэг өгөөгүй, төлөхөөс зайлсхийсэн хүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авна. Цалин орлогоос нь суутгал хийх, хөрөнгийг нь худалдан борлуулах, гурван сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ бас бий. Тэтгэлэг төлөгчийн цалин орлогоос суутгахдаа нийт дүнгийнх 50 хувиас хэтрүүлж болдоггүй. Төлөгдөөгүй хугацааны тэтгэлгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар авч болно. Мөн аав нь хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх, хувцас эд хэрэгслийг нь авч өгсөн учраас тэтгэлэг өгөхгүй гэх тохиолдол бас байна. Гэхдээ гэр бүлийг цуцалж байна гэдэг нь аав байх эрхийг нь хасаж байгаа хэрэг огт биш тул сар бүрийн тэтгэлгээ заавал өгөх ёстой." хэмээн ярив. 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан