Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Оросын ШУА-ын гадаад гишүүнээр сонгожээ

зураг

Оросын Шинжлэх ухааны академи энэ сарын 1-ний өдөр хуралдаж  гадаад гишүүдийн сонгуулиа явуулжээ. Тус сонгуулиар Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Оросын ШУА-ын гадаад гишүүнээр сонгосон байна.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн захирал, Орос, Монголын ШУА-ийн гишүүн Б.В Базаров мэндчилгээ ирүүлжээ.

Тэрбээр мэндчилгээндээ “Таны эрдэм шинжилгээний ололт амжилт, ажлын их туршлага нь таныг монголдоо болон дэлхийд нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны зохион байгуулагч болох боломжийг олгосон байна. Энэ бүх ололт амжилт нь таны нөр их хөдөлмөр, шинжлэх ухааны болон зохион байгуулалтын авьяасын үр дүн юм. Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгосон явдал нь таны эрдэм судлал дахь гавьяаг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Монгол-Зөвлөлтийн, хожим нь Орос-Монголын шинжлэх ухааны асуудалд оруулсан хувь нэмрийн нэр төртэй үнэлгээ юм” хэмээн онцолсон байна.

Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.  

"Эрхэм хүндэт Д.Рэгдэл танаа

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсон явдалд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Та сансрын биологи, байгалийн биологийн идэвхт нэгдлүүд, хүнсний хими болон Функционал нано материалын салбарын томоохон мэргэжилтний  хувьд дэлхийн шинжлэх ухааны хөгжилд их хувь нэмэр оруулжээ.Эрдэм шинжилгээний ажилтнаас Монголын ШУА-ийн ерөнхийлөгч болтлоо урт замыг туулсан байна. Таны эрдэм шинжилгээний ололт амжилт, ажлын их туршлага нь таныг монголдоо болон дэлхийд нэртэй эрдэмтэн, шинжлэх ухааны зохион байгуулагч болох боломжийг олгосон байна. Энэ бүх ололт амжилт нь  таны нөр их хөдөлмөр, шинжлэх ухааны болон зохион байгуулалтын авьяасын үр дүн юм. Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгосон явдал нь таны эрдэм судлал дахь гавьяаг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Монгол - Зөвлөлтийн, хожим нь Орос-Монголын шинжлэх ухааны асуудалд оруулсан хувь нэмрийн нэр төртэй үнэлгээ юм.

Энэ бүхэн таны бүтээлүүдэд тусгалаа олсон бөгөөд хоёр орны шинжлэх ухаан дахь таны өндөр нэр хүндийн баталгаа юм. Шинжлэх ухааны салбар дахь Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа таны идэвхтэй оролцоотойгоор цаашдаа ч хоёр  орны ард түмний тусын тулд амжилттай хөгжинө гэдэгт итгэж байна. Сибирийн эрдэмтэд ОХУ Монголын  найрамдалт хамтын ажиллагааг ихэд хүндэтгэдэг бөгөөд танай улстай тогтоосон харилцан ашигтай, үр дүнтэй шинжлэх ухааны холбоо хэлхээ нь бидний хоёр талт хамтын ажиллагааны чухал чиглэл байсаар байх болно.

Та  мэргэжлийн болон хувийн ур чадвараа  цаашдаа ч амжилттай хэрэгжүүлж,  хамт олон, төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө дэмжлэгийг ямагт хүртэж  байхыг хүсэн ерөөе. Эрүүл энх, амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвд судлалын хүрээлэнгийн захирал, Оросын ШУА-ийн гишүүн, Монголын ШУА-ийн гадаад гишүүн Б.В Базаров" гэжээ.

Ташрамд дурдахад, ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр монголоос ШУА-ийн анхны ерөнхийлөгч Б.Ширэндэв,  Д.Цэдэв, академич Б.Барсболд, Б.Бямбаа, Ч.Дугаржав нарын эрдэмтэд сонгогдсон байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан