Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна Аймгууд асуудлаа өөрсдөө шийдэж, "Чөлөөлье” бодлогоор эрхзүйн хүрээнд дэмжинэ С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал “СОР 17”-ын үеэр 17 чиглэлд нэмэлтээр 100 автобус үйлчилнэ Ногоон улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид тэгш, сондгойн зохицуулалтад хамаарахгүй Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжийг бүрдүүлж байна Ерөнхий сайд "Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллаж байна Шууд: "Шатахууныг тасалдуулахгүйн тулд гаалийн лабораторын шинжилгээ хийлгүй нэвтрүүлж байна" “СОР 17”-ын үеэр зарим авто зам, зогсоолд түр зохицуулалт хийнэ Цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг эсэргүүцэн морьтой жагсаал хийв

Баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой жагсаал хийнэ

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос (МҮМУУХ) “Монгол наадам-Монгол адуу” тайван жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тэд "Монгол наадам монголчуудын дархлаа", "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна", "Азарганыхаа сэлдийг огтлоод төрийн сүлдээ гутаав" хэмээн бичсэн лоозон барьсан байв.  Түүнчлэн Монгол наадамд зөвхөн зургаан насны адуугаар уралдах хуулийг батлуулах зорилготой тус жагсаалыг зохион байгуулж байгаа гэдгийг онцолж байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн Газраас УИХ-д өргөн барихдаа үндсэн хуулийн хоёр заалтыг зөрчсөн хэмээн үзэж,  эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Үндсэн хуульд,

  • Тавдугаар зүйлийн 5 Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна
  • Долдугаар зүйлийн 1 Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна хэмээх заалтыг эсэргүүцэж байгаа аж.

 

Энэ талаар МҮМУУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд "Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил 2019 оноос хойш яригдсан. Улмаар 2022 оны хаврын чуулганаар 14 хоногийн хугацаанд хэлэлцэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байдаг. Тодруулбал, морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах нь зүйтэй хэмээх зохицуулалтыг тусгаж байгаа. Зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулбал намхан эрлийз морьдын уралдаан л болж хувирна. Улмаар цэвэр цусны адууг импортоор худалдаж авах тоо нэмэгдэж, монгол адуу устах аюул учирч болзошгүй. Тиймээс дээрх хоёр заалтыг эсэргүүцэж байна. Монгол адуу соёлын биет бус өвд бүртгэгдсэн байдаг. Засгийн газраас соёлын өвийг хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл үүргээ зөрчиж өв соёлыг устгах хуулийн төслийг санаачилж буйг эсэргүүцэж тайван жагсаалыг эхлүүлж байна" гэлээ. 

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10