Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Үндэсний их баяр наадмаар 9 хоног амарна

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхээр болж баярын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар ажилдаа ороод байгаа.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2022 оны долдугаар сарын 11-н Даваа гарагт таарч байна. Ингэснээр долдугаар сарын 9-ний Бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны Даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоногийн амралт үргэлжлэх нь.

зураг

Манай улсад тархаад байсан коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 2020, 2021 онд Үндэсний их баяр наадмаа цахимаар хийсэн юм.

Өнгөрсөн жилийн тухайд Ардын хувьсгалын 100 жилийн тэгш ой тохиосон ч цуцлах бус нэг жилээр хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаж байлаа. Тэгэхээр энэ жил 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх болов уу гэсэн таамаг байна.

Баяр наадмын төсвийн тухайд цахимаар тэмдэглэсэн жилүүд буюу 2020 онд ₮2.8 тэрбум, 2021 онд ₮2.5 тэрбумыг зарцуулжээ. Энэ жилийн наадмын төсөв батлагдаагүй байна.

ГРАФИК: Жил, жилийн наадмын төсөв

Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд хөтөлбөр зэргийг бэлэн болохоор нийтэд мэдээлэх юм байна.

УИХ-ын чуулганаар Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж буй. Уг хуулийг наадмаас өмнө батална. Энэхүү хуулийн төсөлд үндэсний бөхийн допингийн асуудлыг цэгцлэх заалтуудыг оруулсан тухай МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням ярилцлагадаа дурдсан байдаг. Тодруулбал допинг хэрэглэсэн бөх улсын цол авах боломжийг нь хязгаарлах аж.

Тэрбээр "Энэ хуулийн төсөл батлагдахад допингийн зөрчил гаргасан тамирчинд тооцох эрх зүйн орчин илүү боловсронгуй болно. WADA-ын дүрмийн хүрээнд допингийн зөрчил гаргасан тамирчин ямар хариуцлага хүлээх юм, яг тэр хариуцлагыг л тооцоод явна гэсэн үг" хэмээн ярьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан