Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэргээгдэх эрчим хүчний салбарт сонгон шалгаруулалт зарлалаа Ц.Сандаг-Очир: COP17 хуралд “WCS”-ийнхэн туршлага, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна Шаардлага хангаагүй ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал бий болгосон хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв ЭЗБХ,ТБХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ "Өгөгдлөөс бодлого руу" сургалт зохион байгуулж байна Сидней, Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий Консулын газар нээн ажиллуулахыг дэмжлээ Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв  И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
"Эм ди си пи” компани  ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар хэрэглэсэн үү гэдгийг шалгаж байна

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг тагнаж, чагнасан үйлдэл  байхгүй

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ МХЕГ-аас “Эм ди си пи” компанийн үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд прокурорын байгууллагад хандсан. Улмаар эрүүгийн хуулийн 20.12,  23.3 заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн  шалгаж байна. МХЕГ-аас хяналт шалгалт хийсний дагуу зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг битүүмжилсэн. Иймд Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр нэгжлэг хийж шалгалт хийсэн. Гомдлын дагуу таван байршилд хяналт шалгалт, нэгжлэг хийж битүүмжилсэн.

Анх битүүмжилсэн махан дотор  ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцагтай “Эм ди си пи” ХХК-ийн мах байсан. Өөрөөр хэлбэл, мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн шошго гарсан нь шалгах асуудал болсон. Өчигдрийн байдлаар Баянгол зочид буудал, “Эм ди си пи” компани байр, Захирлын оффис гэр, ХКҮ компани оффис гэсэн таван байршилд нэгжлэг  хийсэн.

ХКҮ компани байршил нь “Мах Импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэгжлэг хийхийн тулд нь “Мах Импекс” ХХК рүү нэвтэрсэн нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн. ХКҮ компанийн шошготой махыг ХКҮ компани өөрөө бэлтгэсэн эсвэл мах бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлгүй “Эм ди си пи” компани  ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна уу гэдгийг мөрдөн шалгаж байна” гэлээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан