Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
Халтарын хар толгой ба хагарсан дугуйг хэн нөхөх вэ?

Халтарын хар толгой ба хагарсан дугуйг хэн нөхөх вэ?

Чингис хаан Бөртэг булаалгачаад Тойрол хаанаас тусламж гуйхаар явахдаа тэр л замаар явжээ.Монголын түүхэнд “Таван замын байлдаан” гэж тэмдэглэгдсэн Монгол Хятадын хооронд 1912-1915 оны дайн ч мөн л өнөөгийг Дарханы гэгддэг замаар болсон байх юм.

Гэтэл энэхүү замыг Оросын телевизээр онигоо болон ярьж сууна. Монгол руу нисэх онгоц байхгүй, очлоо гэхэд зам ч байхгүй гэж Оросын нөлөө бүхий албан тушаалтанд шоглож сууна. Түүний хэлсэн 200-хан км замыг Монголын засаг засах гээд 4 ч сайдыг толгойгоороо хариуцахыг үүрэгдсэн ч өнөөг хүртэл эхэлсэн, эхлээгүй нь мэдэгдэхгүй, иргэд хайран дугуйгаа хагалж, үнэтэй машинаа эвдсэн хэвээр.

Зам засах нэрийдлээр хаасан цагаас хойш 2019 онд 25 иргэн амиа алдаж, 79 хүн бэртсэн бол 2020 онд гурван хүн нас барж 25 хүн гэмтсэн, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 20 гаруй хүн амиа алдаж, 40 хүн гэмтсэн гэх статистик өссөөр байна. 200-хан км замыг хар толгойгоороо хариуцах хамгийн сүүлчийн хүн нь Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар.

Гэтэл хар толгойгоороо хариуцсан сайд нь 2021 оны аравдугаар сард "Дарханы зам яах вэ. Хамгийн гол нь бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь чухал. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь нь байдаг. Нуугаад яах вэ, гүйцэтгэгч компанид гэрээ цуцлах маргаанаас болж 2021 оны хавар ажил хийгээгүй. Зарим гүйцэтгэгч компаниудын кэмпүүдэд Covid-19 гарч тэг зогссон ч тохиолдол гарсан. Гэхдээ бид бороо орлоо, Covid-19 гарлаа хэцүү байна гэж уйлан дуугараагүй” гэж олныг тавлаад зогсохгүй “Заримдаа би гайхдаг. Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, ажил нь бүтэмжгүй байгаасай гэж боддог цөөн хүн байдаг юм шиг байна билээ. Бид 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай замын хөдөлгөөнөө нээхийн төлөө зорьж байгаа” гэсэн юм.

Ерөнхий сайд он гармагц Дарханы замыг ашиглалтад оруулахыг үүрэгдсэн бол салбарын сайд нь өнгөрсөн долоо хоногт зам барих ажлыг эрчимжүүлэх талаар үүрэг өгчээ. Нохой сүүлээ, сүүл хонхорцогоо гэгчээр энэ хооронд хэчнээн хүн амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирохыг бүү мэд. Гэтэл энэ замыг толгойгоороо хариуцаж байсан сайд, өнөөгийн УИХ-ын гишүүн иргэдийг онгоцоор явах боломж байгааг сануулж тавлаж сууна.

Хамгийн сүүлчийн мэдээлэл гэвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн багц нэгдүгээр хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байгаа гэнэ.

Улаанбаатараас Дархан хүртэлх зам ашиглалтад ороогүйгээс хагарсан дугуйг дагаад явахад Дархан хүрэхээр дүр зураг бий болжээ.Эцэстээ Зам тээврийн хөгжлийн яам гэдэг нэрний ч утга алдагдаж байна. Иргэдийн хагарсан дугуй, хохирсон эрүүл мэнд, амь насыг хэн төлөх вэ, Л.Халтар сайд аа.

Л.Халиу

Эх сурвалж:  https://news.mn/r/2563413/

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан